"Ньюфонд ББСБ ХХК" 2009 оны шилдэг Банк бус санхүүгийн байгууллагаар тодорлоо
2010 оны 4-р сарын 23
« Өмнөх Дараах »

Монгол Улсын Засгийн газар, Монгол Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг TOP 100 аж ахуйн нэгжийн 2009 оны шалгаруулалт, арга хэмжээ 2010 оны 04 сарын 20-ны өдөр боллоо.

Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсын санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй 170 гаруй банк бус санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, ололт амжилтаараа "Топ-10 ББСБ" -ийн нэгээр "Ньюфонд ББСБ" тодорч өргөмжлөл, цом гардан авлаа.

2009 онд Ньюфонд ББСБ нь 2008 оны "Топ-10 ББСБ" -ын нэгээр мөн шалгарч, нийт ББСБ-уудаас №7 байсан бол энэ удаа өнгөрсөн жилийн амжилтаа бататган, ахиулж №6 -д орсон юм. Энэхүү амжилт нь бидэнд итгэл хүлээлгэсэн харилцагч та бидний хамтын ажиллагааны үр шим бөгөөд манай байгууллага байгуулагдсан цагаас эхлэн одоог хvртэл биднийг байнга дэмжиж, хамтран ажиллаж ирсэн нийт харилцагч та бvхэнд талархлаа илэрхийлж байна. Та бүгдийн ажил амьдрал улам цэцэглэн хөгжих болтугай