Цалингийн зээлийн хүү дахин буурлаа
2011 оны 12-р сарын 19
« Өмнөх Дараах »

Ньюфонд ББСБ нь Ньюком групп компаниудын ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцны зээл олгохын зэрэгцээ цалингийн болон жижиг зээлийн бүтээгдэхүүнээр үйлчилж, улмаар тэдний сэтгэл ханамжийг сайжруулах, ажлын идэвхи зүтгэлийг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах хөшүүргийг бий болгох эрхэм зорилготой ажилладаг билээ.

Энэхүү эрхэм зорилгынхоо хүрээнд манай ББСБ нь 2011 оны 10-р сарын 05-ний өдрөөс эхлэн цалингийн зээл, жижиг зээлийн бүтээгдэхүүний хүүгээ 0,1 функтээр буурууллаа.

Өмнө нь бид зээлийн хүүгээ удаа дараа бууруулж байсан боловч зөвхөн шинээр зээл авах үед буурсан хүүгээр зээл олгож байсан. Харин энэ удаад өмнө нь авсан нийт цалингийн болон жижиг зээлүүдийн 2011 оны 10-р сарын 05-ны байдлаарх үлдэгдлээс тооцох хүүг мөн адил 0,1 функтээр бууруулж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.

Бүтээгдэхүүн үйлчилгээний дэлгэрэнгүй нөхцөлтэй ЭНД даран танилцана уу.