Монгол банк дахь Зээлийн мэдээлэлийн сангийн лавлагаа
2011 оны 12-р сарын 19
« Өмнөх Дараах »

Ньюфонд ББСБ нь 2011 оны 7-р сараас эхлэн Монгол банкны Зээлийн Мэдээллийн Сангаас (ЗМС) зээл хүсэгчийн зээлийн түүхийн талаарх мэдээлэл авдаг болсон билээ. Өөрөөр хэлбэл зээл хүсэгчийн бусад банк болон банк санхүүгийн байгууллага дахь зээлийн мэдээллийн лавлагааг авч зээл хүсэгчийн анкетанд хавсаргадаг болсон.

Үүнтэй холбогдуулан тухайн зээлдэгчийн нэр дээрхи банк болон банк санхүүгийн байгууллагад байгаа нийт зээлийн эргэн төлөлтийг, үндсэн цалин болон бусад нэмэгдэл цалингийн 50%-тай уялдуулж, зээл олгох хэмжээг шийдвэрлэж байгаа болно. Иймд та бүхэн шаардлагатай бол зээл авахаасаа өмнө урьдчилан манай зээлийн эдийн засагчтай холбогдож хэдий хэр хэмжээний зээл авах боломжтойгоо тодруулж тооцуулна уу.