Ньюфонд ББСБ ТОП-10 ББСБ-ын нэгээр дахин тодорлоо
2012 оны 5-р сарын 16
« Өмнөх Дараах »

Монгол Улсын Засгийн Газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТОП 150 аж ахуйн нэгжийн 2011 оны ээлжит шалгаруулалт саяхан болж өнгөрлөө. Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмэр болон ололт амжилтаар нь дүгнэн ТОП 10 Банк Бус Санхүүгийн Байгууллагыг шалгаруулсан бөгөөд үүнд “Ньюфонд” Банк Бус Санхүүгийн Байгууллага нь 2011 оны “ТОП-10” Шилдэг Банк Бус Санхүүгийн Байгууллагаар 4 дахь жилдээ шалгарч байна.

Энэхүү амжилт нь бидэнд итгэл хүлээлгэсэн харилцагч та бидний хамтын ажиллагааны үр шим бөгөөд манай байгууллага байгуулагдсан цагаас эхлэн одоог хvртэл биднийг байнга дэмжиж, хамтран ажиллаж ирсэн нийт харилцагч та бvхэнд талархлаа илэрхийлж байна. Та бүгдийн ажил амьдрал улам цэцэглэн хөгжих болтугай.