КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА 

Ньюфонд Банк Бус Санхүүгийн Байгууллага нь 2004 онд Ньюком ХХК болон Мобиком Корпораци ХХК-ийн хамтарсан хөрөнгө оруулалттайгаар групп компаниудын ажилтнуудад орон сууцны урт хугацаат хөнгөлөлттэй зээл олгох зорилгоор байгуулагдсан Мобиком Корпораци ХХК-ийн анхны охин компани юм. 

Ньюфонд ББСБ нь 2008-2012 онд Монгол улсын засгийн газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран шалгаруулдаг TOP-10 ББСБ-ын нэгээр шалгарсан бөгөөд 2010 онд ББСБ-ын Холбооны “Оны шилдэг Хөрөнгө орлуулагч ББСБ” -аар мөн шалгарч байсан юм. 

КОМПАНИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО, АЛСЫН ХАРАА 

ЭРХЭМ ЗОРИЛГО: Бид өөрсдийн сонгосон зах зээлд тэргүүлэгч ББСБ болж, санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлж, нийгэмд маш сайн үр өгөөжөө өгөхийг эрмэлздэг. 

АЛСЫН ХАРАА: Группийн компаний ажилтнуудын санхүүгийн хэрэгцээг хангах, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахад чиглэсэн санхүүгийн үйлчилгээг тогтмол үзүүлэх явдал юм. 

УРТ ХУГАЦААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО: Группын компаний ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх банк санхүүгийн байгууллага болох явдал юм. 

НЬЮФОНД ББСБ ХХК ЗАСАГЛАЛЫН БҮТЭЦ 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН 

ХАМТ ОЛОН

Бидний тухай 

Дотоод аудитын тогтолцоо: 

Ньюфонд ББСБ ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос баталсан “Компанийн засаглалын кодекс”-т заасны дагуу байгууллагын үйл ажиллагааны хамгаалалтын буюу эрсдэлийг удирдах 3 үе шат бүхий дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэн ажилладаг. Эдгээр нь дотоод хяналт, комплайнс болон дотоод аудит болно. 

Хамгаалалтын гуравдугаар үе шат буюу компанийн Дотоод аудит нь байгууллагад үүссэн алдаа зөрчлийг олж илрүүлэн тайлагнахаас гадна хууль тогтоомжийг мөрдөж буй эсэх, компанийн засаглал ба гүйцэтгэх удирдлагын чиг үүрэг, эрх мэдэл, үүрэг хариуцлага, тулгарч буй, эсхүл болзошгүй эрсдэлийг зохистой удирдаж байгаа эсэх, дотоод хяналтын тогтолцоог оновчтой бүрдүүлсэн эсэхийг тодорхойлж, байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн хараат бус, бие даасан, зөвлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Гүйцэтгэх удирдлагын үндсэн цалин, шагнал бусад урамшууллыг олгох гүйцэтгэлийг шалгуур: 

Бизнес төлөвлөгөөнд тусгасан зорилтуудын биелэлтээр Гүйцэтгэх захирлын ажлын гүйцэтгэлийг үнэлж, цалин болон бусад урамшууллыг олгодог. Үүнд доорх үндсэн бүлэг үзүүлэлтүүдийг багтаана.  

  • Санхүүгийн зорилтуудын биелэлт 

  • Бизнесийн зорилтууд: Стратеги, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, харилцагчийн үйлчилгээний зорилтуудын биелэлт 

  • Дотоод процессын сайжруулалт, комплайнс, засаглал, бизнесийн тасралтгүй үйл ажиллагааны зорилтуудын биелэлт 

  • Хүний нөөцийн хөгжил, чадавхижуулалттай холбоотой зорилтуудын биелэлт;

Бүтээгдэхүүн, үйлчилгээ 

2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 

Ньюфонд ББСБ нь 2022 оны 12-р сарын 31-ны байдлаар Мобиком корпораци, Ньютел ХХК, Ньюком ХХК, Монгол Контент ХХК, Мобинет ХХК болон Ньюком Проперти ХХК гэсэн 6 хувь нийлүүлэгчийн 4,7 тэрбум төгрөгийн дүрмийн сантай 7.5 тэрбум төгрөгийн активтайгаар үйл  ажиллагаагаа явуулж байна. 2022 оны 4 сараас менежер, 2022 оны 6 сараас гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн шинэ бүтэц, хамт олонтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 

Бизнесийн үйл ажиллагаа 

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

 

ТУЗ-ийн 2022 оны жилийн үйл ажиллагааны тайлан 

2022 оны ТУЗ-ийн үйл ажиллагаа нь 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас батдагдсан “Компанийн тухай хууль” болон “Ньюфонд” ББСБ ХХК –ын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан “Компанийн дүрэм”-ийн хүрээнд ажиллаж, холбогдох шийдвэр тушаалуудыг гаргасан болно.  

2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан “Ньюфонд” ББСБ ХХК–ийн “ТУЗ-ийн үйл ажиллагааны журам”-ын дагуу ТУЗ-ийн үйл ажиллагааг зохион байгуулж, байгууллагын зорилго, зорилтыг зөв тодорхойлох, гүйцэтгэлийн арга замыг тогтоож, хэрэгжүүлэх бүтцийн дагуу чанд мөрдөж ажилласан болно. 

2022 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар ТУЗ-н гишүүд: 

2022 онд ТУЗ-д орсон өөрчлөлтүүд: 

  1. 2022 онд нийт  7 ээлжит болон ээлжит бус ТУЗ-ийн хурлыг хуралдуулж, тогтоолуудыг гаргасан болно.  

  • 2022 оны 05 сарын 30-ны өдрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 01/22 дугаар шийдвэрээр Гүйцэтгэх захирал Б.Үнэнбатыг ажлаас чөлөөлж, Б.Соёлчимэгийг гүйцэтгэх захиралаар томилсон. 

  • 2022 оны 05 сарын 30-ны өдрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 02/22 дугаар шийдвэрээр ТУЗ-н нарийн бичгийн дарга Г.Алтангэрэлийг ажлаас чөлөөлж, Б.Бямбажаргалыг ТУЗ-н нарийн бичгийн даргаар томилсон. 

2022 онд ТУЗ-ийн тогтоолын хураангуй жагсаалт  

  1. ТУЗ-ийн гишүүнийг ажлаас чөлөөлөх, томилохтой холбоотойгоор Хувьцаа эзэмшигчдийн 2 хурлыг дуудаж хуралдуулсан болно. 

  • 2022 оны 05 сарын 30-ны өдрийн Хувьцаа Эзэмшигчдийн хурлын 01/22 дугаар шийдвэрээр Д.Ариунаа, Ц.Ганзориг нарыг ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлж, Б.Соёлчимэг, Э.Эрдэнэсүрэн нарыг тус тус ТУЗ-ийн гишүүнээр томилов.  

  • 2022 оны 10 сарын 05-ны өдрийн Хувьцаа Эзэмшигчдийн хурлын 02/22 дугаар шийдвэрээр Б.Соёлчимэгийг ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлж, З.Оюунцацралыг ТУЗ-ийн хараат гишүүнээр томилов.  

2022 оны ХЭХ-ын шийдвэрийн хураангуй жагсаалт  

  1. Санхүүгийн Зохицуулах хорооны 2022 оны 03 сарын 23 өдрийн “Компанийн засаглалын кодекс” –ийг шинэчлэн батлах тухай тогтоолыг үндэслэн, 2022 оны 10 дугаар сарын 5-ний өдөр Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 03/22 тушаалын шийдвэрээр “ТУЗ-ийн үйл ажиллагааны журам” батлагдсан.  

  • ТУЗ-н дэргэдэх хороодыг байгуулж, хороодын үйл ажиллагааны журмыг баталсан. 

  • Аудитын дүрэм 

  • Нэр дэвшүүлэх дүрэм 

  • Цалин урамшууллын дүрэм 

  • Компанийн мэдээллийн ил тод байдлыг хангах үйл ажиллагааг зохицуулах жагсаалтыг баталсан 

  • Уг ажлын хүрээнд ТУ3-ийн дэргэдэх Аудитын хороог байгуулан, Аудитын хорооны даргаар Б.Үнэнбат, хорооны гишүүдээр Х.Гүенбаатар, Э.Эрдэнэсүрэн нарыг томилов.  

  • ТУЗ-ийн дэргэдэх Цалин, урамшууллын хороог байгуулан Цалин, урамшууллын хорооны даргаар З.Оюунцацралыг, хорооны гишүүдээр Ф. Ясүхико, Б. Үнэнбат нарыг томилов. 

  • ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороог байгуулан Нэр дэвшүүлэх хорооны даргаар З.Оюунцацралыг, хорооны гишүүдээр Ф. Ясүхико, Б.Үнэнбат нарыг томилов. 

ТУЗ-ийн Нарийн бичгийн даргын 2022 оны үйл ажиллагааны тайлан 

2022 оны ТУЗ-ийн үйл ажиллагаа нь 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас батдагдсан “Компанийн тухай хууль” болон “Ньюфонд” ББСБ ХХК –ын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан “Компанийн дүрэм” -ийн хүрээнд ажиллаж, холбогдох шийдвэр, тушаалуудыг гаргахад бэлтгэх, ТУЗ болон Хувьцаа эзэмшигчдийн хурлын баримт бичгүүдийг хариуцан ажилласан болно.  

2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан “Ньюфонд” ББСБ ХХК-ийн “ТУЗ-ийн үйл ажиллагааны журам”-ын дагуу ТУЗ-ийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлийн арга замыг тогтоож, хэрэгжүүлэх бүтцийн дагуу чанд мөрдөж ажилласан болно.  

2022 оны 12 сарын 31-ны байдлаар ТУЗ-ийн нарийн бичгийн дарга 

2022 онд ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга нь дараах ТУЗ-ийн тогтоол, Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрүүдийг гаргахад хурлын зар түгээх, хуралд бэлтгэж, холбогдох баримт бичгүүдийг хариуцаж ажилласан.   

Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам

Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх аудитын хорооны үйл ажиллагаа

Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх цалин урамшууллын хорооны үйл ажиллагааны журам

Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх нэр дэвшүүлэх хорооны үйл ажиллагааны журам